Mongolia
НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Шинжаанд айлчилна DNN.mn
НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар ирэх долоо хоногт Хятадын исламын шашинтнуудын өлгий нутаг Шинжаан-Уйгурт шалгалт хийнэ.
Бээжингийн засгийн газраас хэл, соёл, шашин ялгаатай уйгур үндэстнийг хятад соёлд хүчээр уусгахын тулд хүний эрхийг зөочиж, олноор нь баривчлан хорьж, эрүүддэг гэж барууны орнууп хардаж буй.
НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелет тэргүүтэй төлөөлөгчид Даваа гаригаас эхлэн зургаан хоногийн хугацаатай Гуанжоу, Кашгар болон Өрөмч хотод ажиллана. Энэ үеэрээ тэд төр, орон нутгийн удирдлагууд, иргэний нийгэм, бизнесийн төлөөлөгчид, академич нартай уулзаж, Гу ...
Орос улс Финландад байгалийн хий нийлүүлэхээ зогсоолоо DNN.mn

Байгалийн хий нийлүүлэхээ зогсоож буйг Оросын тал мэдэгдсэн тухай Финланд улсын эрчим хүчний Gasum компани өчигдөр мэдээлжээ.
ОХУ-ын эрх баригчид Украины хямралтай холбогдуулан өөрийнх нь эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан орнуудыг “найрсаг бус харилцаатай” хэмээн ангилж, байгалийн хийн төлбөрийг тэднээс зөвхөн рублиэр авах шийдвэр гаргасан юм.
Финланд улс нь рублийн төлбөр тооцоог хүлээн зөвшөөрөөгүйгээс гадна Оросын аюулаас сэргийлэх зорилгоор саяхан НАТО-д гишүүнээр элсэх өргөдлөө гаргасан.
Gasum компани Оросын талын шийдвэ ...
ОХУ цэргийн насны хязгаарыг нэмэгдүүлэх хуулийн төсөл хэлэлцэв DNN.mn

ОХУ-ын парламентын гишүүд цэргийн насны хязгаарыг нэмэгдүүлэх хуулийн төсөл боловсруулжээ.
Эрх баригч Нэгдсэн Орос намын хоёр хууль тогтоогч ийм хуулийн төслийг хэлэлцүүлэхээр парламентдаа өргөн барьсан байна.
Одоогоор ОХУ-д 18-40 насны эрчүүд, 18-30 насны гадаадын иргэдийг гэрээт цэргийн албанд элсүүлэхийг зөвшөөрсөн хуультай байдаг.
“Өндөр нарийвчлалтай зэвсэг техникийг ашиглахад тусгай мэргэжлийн хүмүүс хэрэгтэй байдаг. Туршлагаас харахад 40-45 насныхан энэ шаардлагыг хамгийн сайн хангаж байна” гэж хуулийн төсөл санаачлагчид мэ ...
Иргэд цэвэршүүлсэн амны усыг тамхины ишээр дүүргэжээ DNN.mn
Нийслэлчүүд бид “Хонхтой” гэж нэрлэж заншсан, Сүхбаатарын талбайн урд хэсэгт орших цэцэрлэгт хүрээлэнд хоёр жилийн “Цэвэршүүлсэн амны ус”-ыг байршуулсан.
Ингэснээр иргэд хүссэн үедээ ус уух, саванд хийгээд авах боломж бүрдсэн юм. Амны уснаас уухдаа цоргоны дээр байрлах товчийг зөөлөн дарж, уруулаа цоргонд хүргэлгүй уухыг мэргэжилтүүд зөвлөж буй.
Гэтэл ус уухдаа цоргыг нь амаараа үмхэж уух тохиолдол гардаг, дараагийн хүн нь цээрлээд ...
Цахилгаан мотоцикл унахад үнэмлэх шаарддаг болно DNN.mn
ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд цахилгаан мотоцикл унаж хэрэглэх хүүхдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь олон нийтийн анхаарлыг татаад буй.
Тээврийн Цагдаагийн Албанаас "Surron" -ыг техникийн хурд, хөдөлгүүрийн хүчин чадал, техникийн ерөнхий шаардлагаас хамааруулан замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, энэ чиглэлээр эцэг эх, хүүхэд залуучууд, худалдан борлуулагч руу чиглэсэн, анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэх арга хэмжээнүүдийг авч ажиллахаа илэрхийлж, цаашид мөрдөх журмуудаа танилцууллаа.
Говь-Алтай аймгийн 51 үйлчилгээ “e-mongolia”-д нэвтэрлээ DNN.mn

“Цахим хөгжил, харилцаа холбооны яам” болон “И-Монгол” академийн хамтарсан баг 2022 оны 05 дугаар сарын 16-20-ны хооронд Говь-Алтай аймагт ажиллалаа.
Мөн иргэдийн цахим ур чадварыг сайжруулах чиглэлд И-Монгол академийн баг тус аймаг сургалт зохион байгууллаа. Тус сургалтад насан туршын боловсролын төвийн 20 сургагч багш, Говь-Алтай аймгийн мдээлэл зүйн 21 багш, 338 иргэн зэрэг нийт 379 иргэн хамрагджээ. Үүний з ...
Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 45.6 хувиар өсжээ DNN.mn
Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамаардаг хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодын ДНБ-д эзлэх хувь хэмжээ энэ оны нэгдүгээр улиралд 21.1 хувьд хүрсэн байна. Үүнээс хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ДНБ-д харьцуулсан дүн 12.5, даатгалын зах зээл 1.0, банк бус санхүүгийн байгууллага 6.9, хадгаламж зээлийн хоршоо 0.7 хувьтай байна.
Энхийг сахиулагчид дүрвэгсдийн хуарангийн сургуульд эд зүйл хандивлав DNN.mn
БНӨСУ-д НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны захирагчийн тушаалаар батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу энэ сарын 18-ны өдөр “Бентью” суурингийн дүрвэгсдийн хуаранд байрлах хоёр сургуулийн удирдлага, сурагчдын дунд иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажлыг зохион байгуулав.
Энэ ажлын хүрээнд Бентью суурингийн дүрвэгсдийн хуарангийн найман сургуулиас хоёр сургуулийг сонгосноор тэдгээр сургуулийн сурагчдад сурч боловсроход нь д ...
Монгол адууны генийн дарааллыг тогтооно DNN.mn

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр УИХ-аар хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан бөгөөд гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Монголд адууны гурван стандарт бий. Үүлдэрлэг байдал, сэрвээний өндөр, мөн энэ хоёрыг нийлүүлсэн стандарт гэж байдаг . Даагыг 120 см-ээс өндөргүй гээд стандарт тогтоосон байдаг юм байна.
Үүлдэрлэг байдлаар хэмжье гэхээр монгол адууны гений ...
Дотоодын ААН-үүд үндэсний шилдэг бүтээгдэхүүнээ дэлгэжээ DNN.mn

“ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2022” үзэсгэлэн худалдаа уламжлал ёсоор “Мишээл Экспо” төвд болж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МҮХАҮТ-аас зохион байгуулдаг үзэсгэлэнд 90 гаруй жижиг дунд бизнес эрхлэгч нийслэл хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймгаас оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд танилцуулж байна.

24 дэх жилдээ болж буй энэ удаагийн үзэсгэлэнг Герман улсын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ болон “АПУ”, “Глобал Трейдинг Девелопмент” ХХК ивээн тэтгэж Азийн сангийн "Бизнес эрхлэгч эмэгт ...
Судсан дотуурх мэс заслын үндэсний багийнхан Өвөрхангайн БОЭТ-д ажиллаж байна DNN.mn
Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон орон нутгийн нэгдсэн эмнэлэгт ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Ангиографийн оношилгоо эмчилгээний иж бүрэн аппарат хэрэгслийг суурилуулсан. Эдгээр дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг эмчилгээнд бүрэн ашиглах, үр дүнтэй ашиглалтыг сайжруулах зорилгоор лавлагаа шатлалын төв эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмч нар газар дээр нь ажиллаж мэргэжил, арга зүйн зөвлөг ...
“The Championships, Wimbledon”-д Орос, Беларусийн тамирчдыг оролцохыг хориглолоо DNN.mn
Дэлхийн хамгийн нэр хүндтэй теннисний тэмцээн болох “The Championships, Wimbledon”-д Орос, Беларусийн тамирчдыг оролцохыг хориглолоо. Тэмцээнийг зохион байгуулагчид Их Британийн засгийн газрын удирдамжийг үндэслэн уг шийдвэрийг гаргасан байна.
“The Championships, Wimbledon” бол дэлхийн хамгийн эртний теннисний тэмцээн. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Герман, Японы тоглогчдыг тэмцээнд оролцохыг хориглож байв. Тэр цагаас хойш аливаа улсын тамирчинд хориг тавьсан хоёр дахь тохиолдол нь энэ болж байна.
...Я.Содбаатар: Цар тахал тархаж буй БНАСАУ-д Монголын Улс тусламж үзүүлэхэд бэлэн DNN.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс /БНАСАУ/-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзлаа.
Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улс, БНАСАУ нь уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд харилцааг цаашид ч тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв. Мөн хоёр орон, ард түмэн бие биеэ дэмжиж ирс ...
Эрээн хот эрчим хүчний нүүрсний задгай тээврийн экспортыг зөвшөөрчээ DNN.mn

Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх штабаас 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс эхэлж, задгай вагоноор эрчим хүчний нүүрс импортлохыг зөвшөөрсөн мэдэгдэл гаргажээ.
Үүнээс өмнө тавдугаар сарын 13-нд Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх штабаас Хөх хотын Төмөр замын товчоо группт албан бичиг явуулж, эрчим хүчний нүүрсний импортыг задгай вагоноор тээвэрлэхийг зөвшөөрч байгааг мэдэгдсэн байна.
Уг албан бичигт “Цар тахлын нөлөөг бууруулах, нүүрс импортлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг багасгах зорилгоор Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх штабаас дараах шийдвэр ...
Чөлөөт бөхийн тамирчид Москвагаас есөн медаль хүртэв DNN.mn

Москва хотноо Иван Поддубныйгийн нэрэмжит "Бөхийн лиг" хоёр өдөр үргэлжилж өчигдөр/2022.05.20/ өндөрлөлөө. Эхний өдөр манай дөрвөн бүсгүй хүрэл медаль хүртэж, хоёр тамирчин тавдугаар байрт орсон бол өчигдөр таван бөх финалдаж, хоёр алт, гурван мөнгөн медаль зүүв.
Тодруулбал, эхний өдөр 50 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгонжаргал, 55 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, 57 кг-д Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Х.Болортуяа, 72 кг-д Азийн аваргын хүрэл медальт Э.Даваанасан нар хүрэл медалиар энгэрээ мялаасан.
Харин өчигдөр эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд олимп, дэлхийн хүрэл ...
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халуун байна DNN.mn
Ойрын хоногуудад ихэнх нутгаар халж, тал, хээрийн нутгаар хуурай салхитай байх тул болзошгүй ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Тавдугаар сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
БОРОО
- 22-нд говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 23-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 24-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар,
- 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно.
Салх ...
Жаргалантын аманд гарсан түймрийг цурманд орууллаа DNN.mn

Өчигдөр /2022.05.20/ 18:01 цагт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Богдхан уулын “Жаргалантын ам” гэдэг газар шар өвсөнд гал гарч, улмаар уулын мод руу тархан ойн түймэр гарсан тухай дуудлагыг хүлээн авчээ.
Дуудлагын дагуу НОБГ, нийслэлийн Аврах анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30, 14, 65 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 20:25 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт ойролцоогоор 3 га ойн талбай өртсөн байна.
...
Оросын чөлөөт бөхийн холбоо Монголын бөхийг цохисон Теблоевт хатуу шийтгэл онооно DNN.mn
Москва хотод болж буй Иван Поддубныйгийн нэрэмжит чөлөөт бөхийн мэргэжлийн лигийн тэмцээнд Монголын бөхчүүд Буриадын багийн нэрийн өмнөөс оролцож байгаа билээ.
Пүрэв гарагт болсон 125 кг-ын жингийн шөвгийн наймын барилдаанд ОУХМ М.Лхагвагэрэл өрсөлдөгч бөхдөө цохиулсан хэрэг гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн.
Дэвжээн дээр дүрмийн бус үйлдэл гаргасан бөх нь ОХУ-ын Умард Оссетийн бөх Ацамаз Теблоев байсан юм.
...
ЭРҮҮЛ МЭНД: Сармагчны цэцэг өвчин гэж юу вэ? DNN.mn
Сармагчны цэцэг өвчний тохиолдол Европт 100 хүрсэн тул ДЭМБ яаралтай хурал зарлалаа
Анх сармагчинд илэрсэн энэ өвчин нь ихэвчлэн ойр дотно харьцах замаар тархдаг, Африк тивээс гадагш тархах нь ховор байсан одоо Европт 100 илэрч санаа зовоосон асуудал болж байна.
Гэсэн хэдий ч эрдэмтэд вирус SARS-COV-2 шиг амархан тархдаггүй тул дэгдэлт нь COVID-19 шиг тахал болж хувирна гэж үзэхгүй байна.
Monkeypox нь ихэвчлэн халууралтын шинж тэмдэг, түүнчлэн өвөрмөц овойлт тууралтаар тодорхойлогддог хөнгөн хэлбэрийн вируст өвчин юм.
Сармагчны цэцэг өвч ...
АНУ-ын ерөнхийлөгч БНСУ, Япон улсуудад айлчилна DNN.mn

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Өмнөд Солонгос болон Япон улсын удирдагчидтай харилцан ойлголцлоо бататгах зорилготой зургаан өдрийн айлчлалд мордсон байна. Тэрбээр өнгөрсөн онд албан тушаалдаа орсноос хойш анх удаа эдгээр улсад очиж байгаа нь энэ юм.
Байден энэ айлчлалаараа Номхон далайн бүс нутаг дахь АНУ-